sain bain uu

Жоли: Манай хүүхдүүд хорон санаатны дүрэнд маань дургүйцаагүй

Шинэхэн бүтээлд хорон санаат сөрөг талын баатрын дүрийг бүтээхээр болоод байгаа Анжелина Жоли өөрийг нь тус дүрийг бүтээх гэж байгаад хүүхдүүд нь огтхон ч дургүйцэхгүй байгаа тухай ярьжээ.36 настай жүжигчин бүсгүй Диснейн 1959 оны бүтээл “Унтаж буй гоо гүнж”-ээс сэдэвлэн бүтээж байгаа удахгүй зураг авалтын ажилдаа орох "Maleficent" кинонд гол дүрийн жүжигчин эмэгтэйн дүрийг бүтээхээр гарын үсэг зураад байгаа юм. “Энэ үнэхээр сонирхолтой зохиол. Адал явдал, хөгтэй явдлаар ч дүүрэн. Би хэдийнэ өөрийнхөө хорон санаатны эвэрийг хүртэл авчихаад байгаа. Хүүхдүүд маань ч миний дүрд дуртай байгаа шүү” хэмээн Жоли Entertainment Weekly-д өгсөн ярилцлагандаа хошигнон өгүүлжээ. Уран бүтээлийн багийнхан ирэх зургадугаар сараас зураг авалтаа авч эхлэх бөгөөд сонгодог үлгэрийн зохиолд нэгэн том тэсрэлтийг авчрахаар зорьж байгаа гэнэ. “Малифисент зөвхөн гүнжийн эсрэг тэмцээд байгаа юм биш. Эмэгтэй хүнд ямар их хүч, чадвар байдаг гэдгийг харуулж байгаа юм. Миний юу хэлээд байгааг кино дэлгэцнээ амилахаар үзээрэй” хэмээн хэлсэн байна. “Малифисент бол агуу эмэгтэй. Гэхдээ тэр төгс биш. Тэр төгс төгөлдөрөөс ангид хүн” хэмээн Жоли нэмж хэлжээ. Жоли дүрээ тод томруун харуулахаар хувцсаа бэлдэх ажилдаа хэдийнэ орсон бөгөөд үзэгчдэд амьд сэтгэгдэл үлдээхийн тулд хувцасны загвараа хэд хэдэн янзаар үзэж байгаа гэнэ. “Гэхдээ эвэр л эвэр шүү дээ. Түүнийг өөр зүйлээр орлуулж болохгүй. Заавал л эвэр зүүх ёстой. Тиймээс, эврээ бол авчихсан” хэмээн тэрээр инээмсэглэн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 5 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд




Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Луйвар өнөөдөр нээлтээ хийлээ
(гарчиггүй)
Жоли: Манай хүүхдүүд хорон санаатны дүрэнд маань дургүйцаагүй
"Нарны жим" тун удахгүй
(гарчиггүй)

Найзууд

Menma Цэнгүүн Халиунаа Золзаяа



:-)
 
xaax