sain bain uu | |
Луйвар өнөөдөр нээлтээ хийлээ
21:37
,
2014-05-07
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Монголын нийгэм шударга бус явдлаар дүүрэн байна. “Шударга байя” гэсэн улстөрч, улс төрийн хүчин сонгуульд ялж, өөрсдийнх нь адил жирийн иргэн шударга бус явдлаас болж хохироход байдаг л нэг энгийн явдал мэт хандаж, нийгэмд асар хохиролтой луйврыг ил цагаанаар үйлдэж байгаа этгээдүүдийг оройдоо залчихаад үхсэн амьдын хооронд сажилж явнам, бид. Та хажуудах хүнээ хэн болохыг мэдэх үү. Таны “Хамгийн сайн найз минь, дүү минь ах минь” гэж бодож байгаа хүн таныг цусгүй алахад бэлэн луйварчин ч юм бил үү, хэн мэдлээ. Хэрвээ Монголын нийгмийг хүн, луйвар булхайг түүнийг хордуулагч хорт хавдар гэж үзвэл тэр хүн өдийд аль хэдийнэ амь тавьсан байх нь гарцаагүй. Тийм луйвар булхайд идэгдэж ялзарсан Монгол орон мөхлийнхөө зам руу явж байгаатай ялгаа юун. Гэхдээ тйим биш ажээ. Хамгийн хүчтэй хоронд ч ерөндөг байдаг гэдэг шиг хэчнээн эрх мэдэл, мөнгө төгрөг байлаа ч луйварчид, шударга бус явдлын үүр болсон этгээдүүдийг сөрөн зогсох хүч байдаг байна. Монголчууд маань бас ч гэж худал хуурмаг, өнгө мөнгөний өмнө өвдөг сөгдчихөөгүй ажээ. Хэдийгээр цагийн аясыг дагаж, олонхийн жишгээр бэлэнчлэх сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа ч цаг нь ирэхэд тэрхүү худал хуурмагийн баг хууран унаж, жинхэнэ дүр төрх нь ил гардаг аж. Монгол хүний дотоод мөн чанарт шударга бусыг буруушаах, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх чанар хадгалагдсаар байгаа юм байна. Гагцхүү өөрийн дотоодод байгаа энэ чанараа тэжээн тэтгэж, бөхөөчихгүй байх, асаан дүрэлзүүлэх нь л чухаг ажээ. Энэхүү санааг тун өвөрмөц байдлаар илэрхийлсэн найруулагч Б.Цогтбаярын “Луйвар” хэмээх шинэхэн уран бүтээл өнөөдөр нээлтээ хийх гэж байна. МУСТА С.Ариунбямба, Ч.Ундрал, н.Баярхүү нарын гол дүрд нь тоглосон тус киноноос та бүхэн амар хялбар аргаар мөнгө олж баяжих гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус, худал хуурмагаар дүүрэн улстөрчид, газрын наймаагаар хөлжсөн баячууд гээд бидний дэргэдээ байгааг нь анзаардаггүй луйварчдын дүр царайг бодитоор нь олж харна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 5 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдЛуйвар өнөөдөр нээлтээ хийлээ(гарчиггүй) Жоли: Манай хүүхдүүд хорон санаатны дүрэнд маань дургүйцаагүй "Нарны жим" тун удахгүй (гарчиггүй) НайзуудMenma Цэнгүүн Халиунаа Золзаяа |